Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна

2022.10.08

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий Ухаалаг засаг төслийн хүрээнд Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн.

Төсөл нь 2 үндсэн бүтэцтэйгээр хэрэгжсэн бөгөөд эхний шатанд Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах, ашиглалтад оруулах төслийн техникийн нарийвчилсан тодорхойлолт, дизайн зураглал болон тендерийн баримт бичгийг боловсруулах Зөвлөх багийг сонгох байсан бөгөөд тус зөвлөх баг нь техникийн холбогдох баримт бичгүүдийг боловсруулахаас гадна нийлүүлэлт, суурилуулалтад хяналт тавих, олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бий болгон, хэвийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд салбар бүрт идэвхтэй хэрэгжиж байгаа төрийн цахим үйлчилгээний цахим системүүдийн 90 гаруй хувь нь Үндэсний дата төвийн дэд бүтцээс шууд хамааралтай ажиллаж байна.

Цахим мэдээлэл, өгөгдлийн хувьд “Мэдээллийн хүртээмжтэй, бүрэн бүтэн, нууцлалтай аюулгүй байдал” гэсэн 3 асуудлыг чухалчлан авч үздэг билээ.

Монголын Үндэсний дата төв 2009 онд байгуулагдаж байсан бол засгийн газраас төрийн цахим шилжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнөөдөр гамшгийн үед үндсэн төвийн үзүүлж буй нэн чухал төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийн найдвартай, тасалдалгүй ажиллагааг хангах үндсэн үүрэг бүхий нөөц дата төвийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлж байна.

 

 

Бусад мэдээ

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

ҮЙЛ ЯВДАЛ Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно 2022.11.25 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна 2022.01.19 Уг хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн “Дуун” холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбооны төлөөлөл болон тус холбоодын гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцож өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, өргөн нэвтрүүлгийн телевизийн чиг үүрэг, бизнес хууль эрх зүйн орчин, арилжааны телевизүүдэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр санал солилцож, үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. ЦХХХЯ-ны дэргэд Цахим хөгжил харилцаа холбооны сайдын тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Эстони Улсын засгийн газрын төлөөлөл Монгол Улсын цахим шилжилтийн явцтай танилцав

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, И-Монгол Академийн захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг /2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд И-Монгол Академийн зүгээс Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа шинэчлэл болон төрийн цахим шилжилтийн үр дүн иргэд болон аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар Эстони Улсын төлөөлөгчдөд танилцуулга хийв. Мөн Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд Эстони Улсын цахим засаглалын туршлага үнэтэй хувь нэмэр болсоныг онцлон дурьдаж, талархал илэрхийллээ. Талууд цаашдаа цахим шилжилт, кибер аюулгүй байдлыг хангах болон мэдээллийн технологийн салбарийн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэх хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тус уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ханнес Хансо болон Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нар оролцлоо.