Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарч тусгана

2022.01.09

ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг өнөөдөр /2022.01.09/ зохион байгууллаа. Тус семинарт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.Онон, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар “Жендэрийн тэгш байдал, үндэсний бодлого төлөвлөлтийн онцлог”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”, “Цахим хөгжил, харилцаа, холбооны салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний тайлан” болон “Салбарт баримтлах жендэрийн стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтад ЦХХХЯ болон харьяа байгууллагуудын төлөөлөл, жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөл оролцож, салбарын 2023 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлын талаар анхаарч, тусгаж ажиллахаар санал нэгдлээ.

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27 Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай. ТАВИГДАХ ШААРДЛАГА • Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх • Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг /5009718233-Хаан банк Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана. • 30 суралцагч элсүүлнэ. • Шалгалт: математик, физик, эсээ бичлэг СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав

ЦХХХ-ны яам болон мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн төлөөлөл АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Ерөнхий Үйлчилгээний Захиргаа /GSA/-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр төрийн мэдээллийн технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, худалдан авалтыг АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцов. GSA нь АНУ-ын төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, харилцаа холбоогоор ханган нийлүүлж, холбооны ажилчдыг тээвэр, оффисын орон зайгаар хангаж, засгийн газрын хэмжээнд зардлыг бууруулах бодлого болон удирдлагын бусад ажлуудыг боловсруулдаг юм. АНУ-ын Ерөнхий Үйлчилгээний Захиргааны зүгээс үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, дээрх чиглэлүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийллээ.

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2022.10.04 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түүхийг бичилцэж, мэдлэг, чадвар, залуу нас, сэтгэл, оюунаа зориулж ирсэн ахмад зүтгэлтнүүдийг өнөөдөр (2022.10.04) Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадууд ЦХХХЯ-ны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, ахмад мэргэжилтнүүдийн хувиар санал, бодол, үнэтэй зөвлөмжөө хэллээ. 2021 онд Монгол Улсын Засгийн газар 27 жилийн дараа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг байгуулсан нь Мэдээлэл харилцаа холбооны салбарыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хурдасгуур, стратегийн ач холбогдолтой, нэн чухал салбар гэж үзэж томоохон итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл юм. Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Готов тус уулзалтад хэлсэн үгэндээ:- Манай салбарын статусыг өндөрсгөж, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам байгуулан ажиллаж байгаад манай ахмад холбоочид баяртай байна. Харилцаа холбооны салбартаа Цахим хөгжлийн бодлогыг холбож байгаа нь энэ салбарт хөгжлийн цоо шинэ хөгжлийн давлагаа гарч ирж байгааг илтгэж байна. Энэ бол сайхан ирээдүйг бүтээх эхлэл гэж харж байна хэмээв.Уулзалтад Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д. Готов, холбооны сайд асан И.Норовжав, Б.Баатар, Р.Сандалхан, Б.Жигжид тэргүүтэй инженер техникийн ажилтан, холбоочин, мэргэжилтэн байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдлээ илэрхийлж, яамны удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэж, илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллахыг хүсэн ерөөлөө.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ