Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

2022.08.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна.

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо 2022.01.11 Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар томиллоо. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо 2022.10.25 Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих “Залуус-1” орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо. Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна. Бүртгэлийг 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна. Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.