MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана

2022.02.23

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон бусад удирдлагуудтай уулзлаа. Азийн хөгжлийн банк нь 1997 оноос хойш манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус банкны санхүүжилтээр бусад салбарт хэрэгжиж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоог цаашид цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн тус яам нь Азийн хөгжлийн банктай байгуулсан “Дижитал эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” хүрээнд гарын үсэг зурсан санамж бичгийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөв. Тус санамж бичгийн зорилго нь Монгол Улсад цахим худалдааны болон цахим гүйлгээний хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцооны талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, үндэсний болон бүс нутгийн цахим боловсролыг дээшлүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг чадавхжуулах, цахим харилцаанд оролцогчдыг зохицуулах хууль эрх зүйн орчны талаарх мэдлэг, мэдээллийг солилцох, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагуудтай уялдуулан хөгжиж буй орнуудын үндэсний бодлого, тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

Мөн ойрын хугацаанд хийгдэх Техникийн тусламж үйлчилгээний ажлын хүрээнд хийгдэх ажлын цар хүрээг тогтоож, Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар хамтарч ажиллахаар болов.

Бусад мэдээ

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх

Цахимд_хэвшье_Ховд_Сургалт

Ховд аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам Төрийн үүлэн тооцооллын дэд

Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кондо Масанориг өнөөдөр /2023.07.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд