MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

2022.05.17

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!

Бусад мэдээ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлд МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана 2022.01.17 Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх