MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Баянхонгор аймагт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн 2 цэг шинээр нээгдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн анхны цэгийг Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн бол өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн байр, Баруун бүсийн худалдааны төвд дахин 2 цэгийг шинээр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, “И-Монгол” академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Баянхонгор сумын засаг дарга Г.Энхбаяр, Нэгдсэн эмнэлгийн чанар хяналтын албаны дарга В.Нарантуяа, Баянхонгор аймгийн ТЦҮХ-ийн дарга Г.Ганчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Төрийн цахим үйлчилгээний Баянхонгор аймаг дахь “ХУРДАН” 3 цэгээс тус аймгийн 90,000 орчим иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр, нэг дороос авах боломж бүрдэж байна.

Энэ оны 08 дугаар сарын байдлаар Баянхонгор аймгийн “ХУРДАН” төв нь 7178 иргэнд үйлчилснээс 2403 буюу 31,2 хувь малчид байна.

Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Бусад мэдээ

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо 2022.04.23 Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт