MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна

2022.12.28

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2023 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл:

Д/д

Суралцах чиглэл

Сонгон шалгаруулах оюутны тоо

1

Байршил тогтоох хиймэл дагуулын систем

Global Navigation Satellite System (GNSS)

Магистрын хөтөлбөрт 1-2 оюутан

Докторын хөтөлбөрт   1-2 оюутан

2

Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем

Remote Sensing and Geo-Information System (RS&GIS)

3

Сансрын төслийн менежмент

Space Project Management (SPM)

  Хугацаа:  Магистрын хөтөлбөр 2 жил, докторын хөтөлбөр 4 жил.

Тэтгэлгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
  • 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзийн төлбөр (зөвхөн 1 удаа олгох);

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ);
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)
  • Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө 1000-аас доошгүй үгтэй байх; Докторын хөтөлбөрт хамрагдах бол удирдагч багшаараа гарын үсэг зурж баталгаажуулсан байх татаж авах-1
  • Бүтээл, судалгааны ажлын жагсаалт
  • Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.0 Academic, TOEFL 90, Duolingo 105 болон түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар татаж авах-2
  • Удирдагч багшийн гарын үсэгтэй зөвшөөрлийн хуудас татаж авах-3
  • Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас татаж авах-4
  • Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас татаж авах-5
  • Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт татаж авах-6
  • Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ/

Бусад мэдээ

Аймгуудын цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээг 6 индекс, 66 асуулгаар дүгнэхэд Баян-өлгий аймаг 17-д эрэмбэлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт,

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт,