MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Вуханы Их Сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

2022.12.12

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Вуханы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Вуханы Их Сургууль нь 1893 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачлагчаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 8-д ордог бол дэлхийд 173-т ордог сургууль юм.

Суралцах чиглэл:

Магистрын зэрэг олгох хөтөлбөр:

Schools

Disciplines

 

School of Law

International Law

State Key Laboratory of Information Engineering in Surveying, Mapping and Remote Sensing

Geodesy and Survey Engineering

Photogrammetry and Remote Sensing

Cartography and Geographical Information Engineering

Докторын зэрэг олгох хөтөлбөр:

Schools

Disciplines

 

School of Law

Environmental Law

State Key Laboratory of Information Engineering in Surveying, Mapping and Remote Sensing

Geodesy and Survey Engineering

Photogrammetry and Remote Sensing

Cartography and Geographical Information Engineering


  Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35 нас хүрээгүй, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх;
  • Ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )

Scholarship type: B

University code: 10486

 

  • Бакалавр, магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, анкет бөглөж тамга даруулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж);
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Вуханы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

 

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо

ҮЙЛ ЯВДАЛ Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо 2021.07.19 Монгол Улсынхаа бүхий л салбарт болон иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг хүргэхий төлөө шамдан ажиллаж буй Харилцаа

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож,