MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг авч ажиллалаа.

Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим орчин, эх сурвалжаас мэдээ, мэдээлэл хайх”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Мөн Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа болон иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.

Бусад мэдээ

Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation 2021” энэ сарын 17-19-ний өдөр болох гэж

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана 2022.09.21 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой ХК-иас