MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай

Авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажилласан.

Эл байгууллагуудад ажиллах үеэр үүссэн асуудлын хүрээнд Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд ил тод, үнэн, зөв мэдээлэл хүргэх, асуудлыг нягтлах, шийдвэрлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран “Допинг ба спортын авлига” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.12/ зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Монголын үндэсний олимпын хороо, Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нийт 30 орчим төлөөлөл оролцож, дараах сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

📍 Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Допинг ба спортын авлига”

📍 Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Олимпын оролцоо ба допинг”

📍 Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал “Спортын авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”

📍 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд “Допингийн шинжилгээ авах үйл явц ба ил тод байдал”

📍Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Допингийн эрсдэл ба ирээдүй”

📍 Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбооны тэргүүн Г.Батзаяа “Допингийн эсрэг олон улсын туршлага”

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, спортын авлигыг таслан зогсооход шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл боловсруулж, судалгаа хийх холбогдох гарц шийдлийн талаар эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх юм.

Бусад мэдээ

Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах ажлыг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах,

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн