MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дорноговь аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг орон нутаг дахь анхны салбараа нээлээ.

Нээлтэд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн үйлчилгээний “Хурдан” цэг 3 байршилд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын 25.000 гаруй иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд анхны цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллалаа

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн