MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.

ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалт Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлигын эсрэг, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ, НЗДТГ

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана 2020.12.22 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ