MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Геостационар орбитын 113.6E байрлалд ашиглах харилцаа холбооны тоон хиймэл дагуулын техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, холбогдох гэрээ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр ижил төстэй хийж гүйцэтгэсэн байсан ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.

Бусад мэдээ

ХБНГУ-ын Берлин хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023.10.23-ны өдрөөс 2023.11.01-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хот, Бүгд Найрамдах Эстони Улсын Таллин хотноо албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим