MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө

2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг батлаж 60 гаруй журмыг боловсруулан батлуулсан.

Тус зөвлөх үйлчилгээний үр дүнд Монгол улс НҮБ-ын цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан бөгөөд Эстоний нийслэл Талин хотод зохион байгуулагдсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж цахимжилтийн үр дүнг өндрөөр үнэлжээ.

Тэгвэл энэ өдрүүдэд ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони улсад хийгдэж буй айлчлалын үеэр И-Засаглалын академитай цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирлоо.

Бусад мэдээ

Эрүүл мэндийн цахим шилжилтэд НҮБ-тай хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөр үндсэн 5 үндсэн арга

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна 2022.10.06 ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй