MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ирэх жил Монгол Улсад Азийн шинжлэх ухаан, технологийн паркуудын хорин долоо дугаар чуулга уулзалт болно

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна.

Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөлөл бүхий нийт 12 хүн БНТУ улсыг зорин тус чуулга уулзалтад оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.

Бусад мэдээ

Сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2023.12.28) “Стресс менежмент болон ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь” сэдэвт сургалтыг

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна

Сургалтад Ховд аймгийн 14 сумын мэдээллийн технологи хариуцсан албан хаагч нар, 8 байгууллагын төрийн албан хаагч нар нийт 74 төрийн албан хаагч нар хамрагдлаа. “Цахим

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас