MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монголд анх удаа программ хангамжийн Их дэлгүүр үүдээ нээлээ

2022.12.20

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас Оюун ухаанд түшиглэсэн эдийн засагт тэмүүлье.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг өнөөдөр /2022.12.20/ албан ёсоор нээлээ.

Үүний үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулж эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн болон программ хангамж үйлдвэрлэгчдийн 350 орчим төлөөлөл, худалдан авагч, хэрэглэгчдийн 250 гаруй төлөөлөл, төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөллүүд оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлтийн үеэр илтгэл тавихдаа, Төр гэдэг хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том тоглогч. Төр эрүүл бол зах зээл эрүүл. Төр ухаалаг бол зах зээл ухаалаг. Төр нээлттэй бол зах зээл нээлттэй байна. Ухаалаг технологийн зах зээлд ухаалаг худалдан авалт ус агаар шиг хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.

Одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 Ерөнхий боловсролын сургууль хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна.

 

Бусад мэдээ

“ЦАХИМ ОРЧИН-ХҮҮХДИЙН ЭРХ” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 128 багийн сурагчид цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг чадвар, үзэл бодол, өөрсдийн дуу хоолойгоо хүргэн,