MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” Завхан аймагт боллоо

“Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллагын хамтарсан 57 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг баруун бүсийн 5 дахь аймаг болох Завхан аймагт (2024.04.12) ажиллалаа.

“Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Үүнд:

✅Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл

✅Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалт

✅Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалт

✅Жижиг, дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл

Бусад мэдээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд Мобиком корпорацийн 4G үйлчилгээ, Мобинет ХХК-ний Voo үйлчилгээ нэвтэрлээ

ҮЙЛ ЯВДАЛ Дархан-Уул аймгийн Хонгор суманд Мобиком корпорацийн 4G үйлчилгээ, Мобинет ХХК-ний Voo үйлчилгээ нэвтэрлээ 2022.10.08 ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 470 иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 9