MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна

2022.10.17

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээр ажилласан. Энэ үеэр үйлчилгээ авч байгаа иргэд нь бухимдалтай, үйлчилгээний менежмент учир дутагдалтай, төлбөр тооцооны цогц системгүй, урт дараалалтай байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх менежментийн шинэчлэл хийж, Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан юм.

Тус ажлын хэсгийг ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр ахалж, Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсэн орнуудын бүтэц, зарчмыг судалж, төрийн үйлчилгээг цахим системд суурилсан нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх санал, дүгнэлт боловсруулах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦХХХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн төлөөллүүд багтаж байна.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” арга хэмжээ Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцүүлэн, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ

Орхон аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 1-т эрэмбэлэгдсэн

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг (2024.04.25)