MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ

2022.09.22

Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Нийтийн мэдээллийг нээлттэй болгохдоо нээлттэй өгөгдөл хэлбэрээр үүсгэж, нээлттэй өгөгдлийн тодорхой шаардлагуудад нийцүүлэн нийтэлж буй нь нийтийн мэдээллээс гадна нээлттэй өгөгдлийн салбарт суурь ойлголтуудыг нь эрх зүйн хүрээнд тодорхойлж, төрийн байгууллагууд жишиг нээлттэй өгөгдлийн санг бий болгох алхмыг нээсэн юм.

Нээлттэй өгөгдөл бол дан ганц төрийн өгөгдлийн тухай асуудал биш цаашдаа бизнесүүд тодорхой өгөгдлөө нээлтэй болгох, иргэд өгөгдлөө нээлттэй ашиглуулах зэргээр хөгжих шаардлагатай. Цаашлаад нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэх замаар шинэ өгөгдөл гарган авах, өгөгдлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтууд бий.
Өгөгдлүүд нээлттэй болсноор бид тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх, зөв гарц гаргалгаа олох боломжтой болох юм
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор дараах эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо.
 
1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Төрийн удирдлагын хэв маяг өөрчлөгдөж авлигыг бууруулж, ил тод байдлыг бүрдүүлнэ.
2. Төрийн нээлттэй өгөгдөл нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тодорхой асуудлаар түргэн шуурхай шийдвэр гаргаж, оновчтой зохицуулалт хийж төр иргэний хооронд харилцааны шинэ хэв маяг төлөвшүүлнэ.
3. Бизнес эрхэлж буй гарааны компани, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас олон талт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно. Ингэснээр зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, инновацад суурилсан эдийн засгийн шинэ сектор бүрдүүлэх боломжийг нээнэ.
4. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг үнэн зөв бодитойгоор тодорхойлох, бодит дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.
Тиймээс ЦХХХ-ны яам, Үндэсний статистикийн хороо ажлын хэсэг байгуулж нээлттэй өгөгдлийг бий болгох ажилд хамтран ажиллана.
 

Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна 2022.10.06 ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт боллоо

ЦХХХЯ, “People in Need Mongolia” FARO сан хамтран хэрэгжүүлж буй “DICE” төсөл нь цахим шилжилтийг хүртээмжтэй болгоно. Энэ төсөл 2023-2026 онд хэрэгжих бөгөөд иргэний нийгмийн

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/