MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

2022.10.11

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

 

 

Бусад мэдээ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна 2022.01.23 Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо