MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Пусан хотын консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгууллаа

БНСУ-ын Пусан хотод 10 мянга орчим Монгол иргэн оршин сууж байна. Тус хотод суугаа консулын газраар сард мянга орчим Монгол иргэн үйлчлүүлдэг. Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, “Хурдан” цэгийг байгууллаа.

Ингэснээр тус хотын Монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авч эхэллээ.

Иргэд бичиг, баримт бүрдүүлэхдээ итгэмжлэх авах, Монгол руу хамаатан садандаа захих, шуудангаар авах гээд хугацаа их зарцуулдаг байсан бол одоо төрийн үйлчилгээний” Хурдан” цэг ойртож, амар, хялбар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Бусад мэдээ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС-ийн сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын холбогдох албаны төлөөлөл Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод

#Цахимд_Хэвшье_Сэлэнгэ_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион