MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхэндээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

⚠️Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах;

⚠️Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;

⚠️Ил болон гэмтсэн цахилгааны утаснаас болгоомжлох;

⚠️Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;

⚠️Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглох, хонохгүй байх;

⚠️Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх.

ИРГЭД ТА БҮХЭН ҮЕР УСНЫ ГЭНЭТИЙН, БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!

Бусад мэдээ

Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана

ҮЙЛ ЯВДАЛ Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана 2022.08.23 Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр

Цахимд_хэвшье_Ховд_Экспо

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд