MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайланд Улсын Бангкок хотод 2023.09.18,19-ний өдрүүдэд албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Тус улсын Элчин сайдын яам нь Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хариуцдаг бөгөөд 100 гаруй Монгол иргэн /Үүнд: Хөдөлмөр эрхэлж буй 30, оюутан, сурагч 60, гадаад иргэдтэй гэр бүл болсон 10 орчим/ албан ёсны зөвшөөрөлтэй буюу зохих ангиллын визээр урт, богино хугацаанд сурч, хөдөлмөрлөж байгаа бол Малайзид 76, харин Индонезид 10 иргэн байна.

Мөн жилд ойролцоогоор 25,000 гаруй Монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар Тайланд улс руу зорчдог бөгөөд “Хурдан” цэг нээгдсэнээр Тайланд улс руу зорчиж буй 25,000 мянган иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, хаанаас ч орй авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 6 улсын 9 цэгт төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 46 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бусад мэдээ

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаар ахлуулсан бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.05.04) Төрийн ордонд хуралдлаа

Төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг

Сансар судлалаар ОХУ-тай хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ Сансар судлалаар ОХУ-тай хамтарна 2022.08.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт