MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудас 13A маягтаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна.

Цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Үүнд:

1. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй 4 төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой болсон.

2. 13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.

13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлсэн.

Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн XYIII.2.3-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгасан билээ.

Бусад мэдээ

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн санал

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх