MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.

Өнөөдөр “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.

2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.

3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

– Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.

– Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.

– Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

– Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

Бусад мэдээ

ЦАХИМ ХӨГЖИЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ “ПИПЛ ИН НИЙД” ОУТББ, “ФАРО ФАУНДЭЙШН” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, “Пипл Ин Нийд” ОУТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, “Фаро Фаундэйшн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Намуун нар гарын үсэг зурж

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим