MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Ухаалаг засаг-2” төслөөр 360 зөвшөөрлийг цахимжуулна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн талаар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Guangzhe Chen-тэй ажил хэрэгч уулзалт хийлээ. E-Business платформыг хөгжүүлж орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд зөвшөөрлийг онлайнаар авах нөхцлийг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 гаруй байсан зөвшөөрлийг 360 болгож багасгаж хувийн хэвшилд ээлтэй, иргэдэд нээлттэй орчныг амилуулах нь бидний үүрэг. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчид хандан кибер аюулгүй байдлыг хангах нь мартаж үл болох асуудал гэдгийг онцлон, дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тус төслийг мэргэжлийн яам ухаалгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээ хариуцлагатайгаар хэллээ.

Цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталыг бий болгох ажлуудын өмнө сорилт бэрхшээлүүд тулгарах ч төрийн төлөө зүтгэсэн он цаг хугацааны үнэнийг ирээдүй цаг тодхон илтгэнэ гэдэгт би огт эргэлздэггүй.

Бусад мэдээ

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа.

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж,