MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн юм.

Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлж, өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай сүлжээ, дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч зэрэг бусад салбарын инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, улмаар газар зохион байгуулалттай хэрхэн уялдуулах гарц гаргалгаа шийдлийн талаар мэдээлэл солилцсон нь онцлог байлаа.

Бусад мэдээ

Сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2023.12.28) “Стресс менежмент болон ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь” сэдэвт сургалтыг

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон, шуурхай үзүүлэх “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын