MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15) “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь харилцаа холбооны сүлжээнд хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн хязгаарлалт тогтоохыг хориглох талаар “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлэх юм.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХ-ны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаарбайгуулагдсан ажлын хэсгээс боловсруулж буй Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар илтгэл, танилцуулга хийв.

Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ХХЗХ-ны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, ХХМТ-ийн мэргэшсэн ажилтныг бэлтгэх эрх зүйн орчныг бий болгох, хуульд тодорхойлсон нэр томьёотой холбоотой өөрчлөлтийг нэмж тусган, хуулийн зарим нэр томьёог өөрчлөн шинэчлэх, ХХМТ-ийн чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар хуульд заасан зохицуулалтыг хүчингүй болгох болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, Хуулийн зарим зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зэрэг зарчмын шинжтэй асуудлыг зохицуулахаар ажиллаж байгааг харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын Фм, радиогийн холбоо, Ондо ХХК, Скайтел ХХК, Датаком ХХК нарын төлөөллүүд саналаа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Бусад мэдээ