MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

2022.10.27

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар гарагт хамтарч ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Уулзалтад “Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт- Орон зайн өгөгдлийн дэд бүтэц” чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас танилцуулга, мэдээлэл хүргэж, эл сэдвийн хүрээнд хаягжилтын хэрэгжилтийн одоогийн явц, асуудал, бэрхшээл юунд байгаа болон гарц шийдлийн талаар оролцогчид санал солилцож, ойлголтоо нэгтгэн ажлын хэсэг байгуулахаар боллоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газар Цахим Үндэстэн болох зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 70% нь төрийн хүнд суртал, байгууллага хоорондын уялдаа, холбоо хангалтгүйд байна. Хаягжилттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан ч хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хаяг бүр өөр, иргэд алийг нь хэрэглэхээ мэддэггүй. Өнөөдөр тодорхой шийдэлд хүрч, салангид явж ирсэн кодуудыг нэгтгэж, кодын нэгдсэн нэг ойлголтод хүрэх, мэдээллийн нэгдсэн нэг сантай болж “open data” болгох, шаардлагатай бол зип кодыг бүртгэлийн байгуулагад нь өгөх талаар дурдаад, иргэд маш энгийн зүйл хүсч байгаа. Амьдралын шаардлага байхгүй болохоор иргэд пост код, зип кодоо хэрэглэж мэдэхгүй байна. Нэг системд орж иргэдэд хандах кодоо нэг болгох талаар онцолсон юм.

Хамтарсан уулзалтын үр дүнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажлын төлөвлөгөөг танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.

Бусад мэдээ

Өвөрхангай аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь долоо хоног тутамд 600-1700 орчим иргэнд үйлчилж байна

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 4 дэх жилдээ 19 төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэхүү төвийн үйл

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2022.10.04 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн