MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Entravision” компанийн Ази дахь салбар Монгол Улсад ажиллана

“Entravision” компанийн Ази дахь салбар “Meta” компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ. Бидний сайн мэдэх Facebook, Instagram, WhatsApp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг.

Өнөөдөр (2023.03.09) ЦХХХ-ны сайд Н.Учрал Meta ASP-н Монгол дахь захирал О.Эрдэнэбаяр–г хүлээн авч уулзлаа.

Монгол улсад Meta ASP нээгдсэнээр Монгол улсын бизнес эрхлэгчдэд дараах 6 үйлчилгээг шийдэж, давуу тал үүсэж байна.

Тодруулбал:

1. Facebook, Instagram платформуудад идэвхжүүлэлтийн төлбөрийг төгрөгөөр хийх.

2. Мета-н платформуудаар үр дүнтэй сурталчилгаа явуулах туршлага, шийдэл дээр мэргэжлийн зөвлөмж өгөх.

3. Meta Blueprint болон бусад сургалтуудаар дамжуулан бизнесийн салбарынханд зар сурталчилгааг үр дүнтэй хийх боловсрол олгоход туслах.

4. Гарч буй асуудал дээр хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах тал дээр гүүр болон ажиллах

5. Компанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд тань туслах Монгол баг мэргэжилтнүүдийн бүтэц

6. Компанит ажлын үйл явц, үр дүн зэргийг бодитоор хэмжих, тайлагнах, хэрэгслүүдээр хангах юм.

Эдгээр дэмжлэгүүд нь нийгмийн сүлжээг сурталчилгаандаа ашигладаг бизнес эрхлэгчдэд олон давуу талыг үүсгэх бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны арга барил төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө.

Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд