MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна

2022.10.25

Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоног энэ жил 10 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд тохиож байна. Эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэ удаагийн ХММСБ-ын 7 хоног “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” уриан дор нэгдэн, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЦХХХЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээ, Хэвлэлийн хүрээлэн, Faro Foundation, e-mongolia хамтран зохион байгуулж байна.

Форумыг нээж ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдийн мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгаадаг, эх сурвалжийг нягталдаг дадал, төлөвшлийг бий болгох хэвлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгааг нийгмийн сүлжээ, хэвлэлд нийтлэгдэж буй мэдээллийн нийгэмд үзүүлж буй элдэв нөлөөлөл бидэнд сануулж байна. Хэвлэл мэдээллийн боловсролын ур чадвараа хөгжүүлж бэхжүүлэх нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг олон нийтэд хор нөлөөтэй мэдээллээс хамгаалахад нэн чухал үүрэгтэйг онцолсон юм. Мөн ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээл, мэдээллийн суурь боловсрол багш, суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд, залуус, нийт иргэдэд мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь чухал ач холбогдолтойг дурдлаа.

Үндэсний оролцогч талуудын IV форумд төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцож, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцож байна.

Бусад мэдээ

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа 2021.10.26 Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл

Эрүүл мэндийн цахим шилжилтэд НҮБ-тай хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөр үндсэн 5 үндсэн арга