MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна

2022.01.10

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг дээрх чиглэлд мэргэшсэн Энэтхэг улсын “Deque University” хүртээмжийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг байгууллага явуулж байгаа бөгөөд сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудын веб хөгжүүлэгчид хамрагдаж байна.

Монгол Улсад 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэдийг цахим орчинд үл ялгаварлах, технологийг ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг маш чухал юм. Тус сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлж буй вэбсайт болон мобайл аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагууд болох Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион