MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтран ажиллана

2022.07.08

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ирланд улс Европтоо цахим засаглалаараа эхний тавт эрэмбэлэгддэг бөгөөд хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд цахимжуулсан гэдгээрээ дэлхийн олон улсад жишиг орон болдог билээ.

Бусад мэдээ

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

ҮЙЛ ЯВДАЛ Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/ 2021.01.25 Улаанбаатар хотын радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт болгон нэмэгдүүлж, Холбооны хэрэгсэл засварлах анхны газрыг

ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна

Өнөөдөр өглөө нийслэлийн Баянгол дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж цахим шилжилтийн хүрээнд ярилцлаа.

“И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг олгодог болно

ЦХХХЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, бизнес эрхлэх таатай цахим орчин бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим