MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг Булган аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй 21 аймагт үе шаттай, бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ хойд бүсийн 2 дахь аймаг Булган аймагт өнөөдөр (2024.04.24) хэрэгжлээ.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат ахлан ажиллаж байна.

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Мөн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Бусад мэдээ

Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II мэдээлэл хариуцагч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нээлттэй Нийгэм Форум болон Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг

НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний

Цахимд_хэвшье_Ховд_ЕБС

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээнийи хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль