MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг хойд бүсэд үргэлжилж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүсийн эхний аймаг Хөвсгөл аймагт “Цахимд хэвшье” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагын төлөөлөл, төр, хувийн хэвшлийн хамтарсан баг аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудад шийдэл, санал болгох, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, үзэсгэлэн худалдаа, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн өргөжүүлэх, программ хангамжийн танилцуулга, сургалт зэрэг арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгонд өндөр хурдны интернэтийн 1480 км шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн ба нийт хүн амын 95.8% интернэтийн сүлжээнд холбогдсон. 129 багийн 25 нь 4G, 82 баг нь 3G сүлжээнд холбогдож, аймгийн хэмжээнд цахилгаан холбооны гурвалсан үйлчилгээг Цагаан уул, Тариалан, Тосонцэнгэл сум, Хатгал тосгонд нэвтрүүлсэн.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 76 үйлчилгээг холбосон бол 4 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 12000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 47000 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсоноос 4.465 иргэн буюу 9.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Бусад мэдээ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо 2022.09.12 Тэртээ 1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна

ҮЙЛ ЯВДАЛ Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна 2022.12.26 ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа,