MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбатын ахалсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэх үзүүлэх, төрийн албан хаагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах өнөөдрийн /2023.09.11/ үйл ажиллагааг тус аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав нээлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, ажлын хэрэгжилтийг танилцуулж, ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгөв.

Мөн Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жамсрандорж Архангай аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг тус аймгийн Төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй”-н талаар сургалтыг зохион байгууллаа.

Архангай аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бөгөөд тус аймаг нь 19 сумын нийт 101 багтай. Нутаг дэвсгэрээр тооцвол 32 хувь нь өндөр хурдны 4G сүлжээнд холбогдсон бол 35 хувь нь огт сүлжээгүй гэсэн судалгаа гарсан байна.

Мөн 18-45 насны иргэд e-mongolia аппликейшныг ашиглах бүрэн боломжтой гэсэн бол 45-60 насны иргэдтэй түлхүү ажиллаж, тэдний цахим ур чадварыг дээшлүүлэх заавар зөвлөгөө, мэдээллийг цахим хэлбэрээр болон биечлэн өгөх шаардлага байгааг онцолж байлаа.

Бусад мэдээ

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

ҮЙЛ ЯВДАЛ Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай 2022.03.30 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй

“Цахимд хэвшье” арга хэмжээ зүүн бүсийн аймгуудад үргэлжилж байна

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим