MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж Увс аймгийн төрийн албан хаагчдад хүрлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт судалгаа, үнэлгээ арга хэмжээг Увс аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим хөгжлийн багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус аймаг “Дижитал аймаг-Увс” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Дижитал Увс” аппликейшн хөгжүүлэн, Үндэсний дата төвийн серверт холбон ажиллаж байна.

Увс аймаг 84 мянга орчим хүн амтай. Нийт 19 сумтай. Бүх сумд үүрэн холбооны 4G сүлжээнд холбогдсон. Дөрвөд, Баяд, Халх, Хотон ястан амьдардаг. Увс аймгийн тэргүүлэх чиглэл хүний хөгжил, боловсрол, хөдөө аж, ахуй боловсруулах жижиг дунд, хөнгөн үйлдвэрлэл, Увс, Хяргас нуурын түшиц бүхий аялал жуулчлалын бүс нутаг юм.

Өнөөдрийн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж танилцуулах сургалт, арга хэмжээнд Увс аймгийн төрийн 50 гаруй байгууллагын 90 орчим албан хаагч хамрагдаж мэдээлэл солилцлоо.

Бусад мэдээ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ 2021.11.23 Улсын

“Европын холбооны цахим орчны зохицуулалт” туршлага судлах семинар зохион байгуулагдаж байна

Олон улсын харилцаа холбооны институт, Каллен олон улсын судалгааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй “Mongolia Forum” зохицуулагчдын олон улсын арга хэмжээний