MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна.

Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана.

Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна.

Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд:

📍 Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна

📍 Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй

📍 Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга

📍 Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн.

📍 Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу

📍 Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй

📍 Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг

📍 Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй

📍 Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг

📍 Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй

📍 Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй

📍 Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй

📍 Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой

📍 Үнэн аз жаргал авчирдаг

📍Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй

Мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль”

https://maps.app.goo.gl/PaJmG4jYrE6mbAtp7?g_st=ic

Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn веб хуудсаар зочилно уу.

#цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалъя

Бусад мэдээ

 ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа 2022.10.21 Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЦХХХЯ, Удирдлагын академи, Бүгд найрамдах

“Ekids” шийдэл ашиглалтад орлоо

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үүссэн эрсдэлт нөхцөл байдлуудаас сургамж авч, цаашид энэ байдал давтагдахгүй, даамжрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хамтран

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн