MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны тайланг хэлэлцлээ

2022.01.23

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны “Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” техникийн туслалцааны төслөөс “Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г боловсруулсан. Уг тайланг танилцуулах, санал нэгтгэх эцсийн хэлэлцүүлэг болж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар зэрэг худалдааны чиг үүрэг бүхий ОУ-ын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд Монгол дахь цахим худалдааг үр дүнтэй явуулахад хууль эрх зүй, зохицуулалтын ямар саад бэрхшээл байгааг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.

“Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г танилцуулах эхний хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сард төрийн байгууллагууд, цахим худалдааны салбарын хувийн хэвшил, бизнесийн холбоодын төлөөллийн хүрээнд зохион байгуулсан бол энэхүү эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн санал бүхий тайланг тус яаманд ирүүлэх юм.

 

Бусад мэдээ

Банкны салбарынхан lavlagaa.e-mongolia.mn системийн ашиглалтын талаарх сургалтад хамрагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ Банкны салбарынхан lavlagaa.e-mongolia.mn системийн ашиглалтын талаарх сургалтад хамрагдлаа 2022.11.23 Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил

Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна

ҮЙЛ ЯВДАЛ Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна 2022.04.06 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”