MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхыг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд:

  • Салбарын жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоо, чадавхыг хөгжүүлэх
  • Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг жендерийн арга зүйгээр дэмжих
  • Салбар, байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний жендерийн эерэг үр нөлөөг дэмжин, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд 2026 он хүртэл 2 үе шаттай хэрэгжинэ.

Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж,  хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм.

Бусад мэдээ

Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

ҮЙЛ ЯВДАЛ Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна 2022.03.11 Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа

Мэдээлэлд шүүлтүүртэй хандах, нээлттэй өгөгдлийг ашиглан ухаалаг шийдвэр гаргах чадварыг эзэмших шаардлага тулгарч байна.

Интернэт, цахим технологи, нийгмийн мэдээллийн сүлжээ, гар утас, зөөврийн өндөр технологийн төхөөрөмжүүдийн хэт хэрэглээ бидэнд эерэг сөрөг, үнэн худал мэдээллийн их тэсрэлтийг авч ирлээ. Мэдээллийг

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн шинэ салбар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн нэгдсэн зах”-д нээгдлээ

Тус цэг нээгдсэнээр Баянзүрх дүүргийн 10, 11, 20, 23, 28, 33, 35 дугаар хорооны иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар