MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа

2022.01.06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төрийн захиргааны удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

Бусад мэдээ

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн

Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймагт “Цахим ур чадвар олгох” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус сургалтад танхимаар 60 албан хаагч, цахимаар 24 сумын 100 албан хаагч, нийт 160 албан хаагчид

ХЗБХ: Гурван хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

ҮЙЛ ЯВДАЛ ХЗБХ: Гурван хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов 2021.06.22 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.22) 10