MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын анхны эмэгтэй генерал, бригадын генерал Г.Болорт хүндэтгэл үзүүллээ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын хамгийн анхны эмэгтэй генерал, бригадын генерал Ганболдын Болорыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Б.Батцэцэг Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал болсонд нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, салбар бүрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллын талаар мөн түүний үлгэрлэж буй үйл хэрэг, энхийг сахиулах амаргүй бөгөөд нэр хүндтэй албаны талаар сонирхолтой дурсамж яриа өрнүүлсэн юм.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдсон, холбооны салбараас төрсөн анхны эмэгтэй генерал төдийгүй мэргэжлийн олон инженер бэлтгэсэн, Монгол Улсын нэр төрийг олон улсад таниулсанд нь талархал илэрхийлж, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг салбарын шагнал болох “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт, тэмдэг гардуулав.

Хувь хүнийхээ хувьд зөвхөн анхдагч байгаад зогсохгүй энхийг сахиулагч дэлхийн эмэгтэй офицеруудын манлайлал, нийгмийн асуудлуудад онцгой анхааран, тэдний үнэ цэн, үнэлэмжийг илтэд өсгөн, энхийг дэмжих ажиллагаанд замчилсан гавьяатан, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж яваа Монгол Улсын бригадын генерал Г.Болор танд ажлын амжилт хүсье.

Бусад мэдээ

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна.

ҮЙЛ ЯВДАЛ “Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна. 2022.10.14 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж