MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ЦХХХ- ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.03.27/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку болон холбогдох албаныхантай уулзаж, Ухаалаг засаг-2 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг – 1 төсөл амжилттай хэрэгжсэн явдалд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

Цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, хөгжүүлэх зорилготой тус төсөл нь дэд бүтцийг бэхжүүлэх хүрээнд үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэн, цахим шилжилтийн сайн туршлагыг нэвтрүүлж, цахим ур чадварыг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Ухаалаг Засаг – 2 төсөл нь төрийн үйл ажиллагааг шилэн болгож, хүнд суртлыг бууруулснаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг ЦХХХ-ны сайд Н.Учрал цохон тэмдэглэв.

Дэлхийн банкны Цахим хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг-2 төслийн багийн ахлагч Сиоу Чев Күэк Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжихэд Монгол улсын засгийн газрын хувь нэмэр их байсныг дурдаж, цаашид Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд илүү үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.

Бусад мэдээ

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана.

Сансар судлал, сансрын технологи, хиймэл дагуул, түүнд хамаарах технологийг сонирхогч эрхэм таныг “Кансат” хиймэл дагуулыг хөөргөх уралдааныг ирж үзэхийг урьж байна. Ерөнхий зохион байгуулагч:Цахим хөгжил

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн

“Цахимд хэвшье” арга хэмжээ зүүн бүсийн аймгуудад үргэлжилж байна

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим