MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 235 иргэн, төрийн албан хаагч хамрагдав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймагт ажиллалаа.

“Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор

✅Иргэдийг Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа,

✅Төрийн албан хаагчдыг Бэлэн байдлын судалгаа,

✅Тус аймгийн удирдлагуудыг Цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамруулав.

Дээрх судалгаанд 150 иргэн, 85 төрийн албан хаагч буюу нийт 235 хүн хамрагдаж, асуулгад хариулсан байна.

Бусад мэдээ

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ.