MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны албан хаагчид бодлого боловсруулахад дизайн болон системийн сэтгэлгээг хэрхэн ашиглах талаар вакум сургалтад хамрагдлаа

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын санаачилгаар ЦХХХЯ, НҮБХХ-ийн төслийн баг хамтран 2023.10.18.19-ний өдрүүдэд “Цахим эдийн засаг” сэдвийн хүрээнд бодлого боловсруулахад дизайн болон системийн сэтгэлгээг хэрхэн ашиглах онол, практик хосолсон 2 өдрийн вакум сургалт, семинарыг ЦХХХЯ-ны нийт албан хаагчдад зохион байгууллаа.

Сургалтын эхэнд НҮБХХ-ийн Төслийн үндэсний зохицуулагч Т.Дэлгэрнаран, НҮБХХ-ийн Төслийн зөвлөх Ц.Мөнхтуяа нар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай арга зүйнүүдийн уялдсан байдал”, “Бодлогын нэгдмэл байдал”, “Бодлого боловсруулахад дизайн, болон системийн сэтгэлгээг ашиглах нь” талаар танилцуулга, мэдээлэл хүргэв.

Сургалтын зорилго нь системийн сэтгэлгээ, ирээдүйн бодлогын хувилбарууд гаргах, зорилгод хөтлөгдсөн инновацын хэрэгслүүдийг ашиглан цахим эдийн засгийн өнөөгийн асуудлыг оновчлон томьёолох, хөгжлийн бодлогын төслийн саналыг дизайн сэтгэлгээний арга зүйн воркшопын явцад гаргах ач холбогдолтой юм.

Сургалтын явцад албан хаагчид асуудлыг оновчлон томьёолох, тогтолцооны зураглал гаргах, бодлогын шийдлийн саналууд гаргах, өөрчлөлтийн онолын дагуу үр дүнгийн хүрээ, логик загвар гаргах, бодлогын хяналт, шинжилгээ үнэлгээ, мониторинг хийх, шалгуур болон түлхүүр үзүүлэлт тодорхойлох үе шатат бодлого боловсруулан багаар ажиллаж, үр дүнг хэлэлцлээ.

Бусад мэдээ

“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа

Эрүүл мэндийн салбарын цахимжилт нь иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн нэгдсэн бодлого, шийдвэрт эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс баримталж буй бодлого чиглэлийг