MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.

Бусад мэдээ

Цахимд_Хэвшье_Говь-Алтай_Экспо

“Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж