MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.10/ Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал Ацуко Окудатай уулзлаа.

Манай яам Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай National Roaming буюу дугаартайгаа түр хугацаанд оператор хооронд шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай алхмуудын талаар судалгааны ажил хийхээр ажиллаж байна. Цаашид цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Н.Учрал сайд илэрхийллээ.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал Ацуко Окуда Ази, Номхон далайн бүсийн 15 оронд “Smart village” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж хамтран ажиллахад нээлттэй гэсэн юм

Мөн “ICT Expo 2023” -г амжилттай, сайн зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, ЦХХХ-ны сайд Н.Учралыг ирэх 9-р сард Бангкокт

болох Бүс нутгийн хөгжлийн форумд оролцохыг урилаа.

Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй