MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын ажлын хэсэг Архангай аймагт 2 өдөр ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын тэргүүтэй ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна.

Тус аймаг нь 95 мянга гаруй хүн амтай, эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй, аялал жуулчлал бөгөөд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд аймгийн удирдлагууд дээрх салбарууд болон хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцолж байлаа.

Дээрх ажлын хэсэг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчилах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулах юм.

Бусад мэдээ

Үндэсний дата төв ISO27001 ОУ-ын сертификатаар үйл ажиллагаагаа албан ёсоор батламжиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга нар AFNOR олон улсын байгууллагаас “Монголын

Баян-Өлгий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага бизнесээ цахимжуулах

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх “Цахимд хэвшье” арга хэмжээ баруун бүсийн аймгуудад хэрэгжиж эхэллээ

ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн,