MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төв /The Health and Welfare Information Systems Centre/-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Уулзалтын үеэр Эстони улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хэрхэн цахимжуулсан туршлагатай танилцаж, Монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Тухайлбал Нийгмийн халамж, тэтгэмжийг олгох, тогтоохдоо өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах , хиймэл оюун ухаан ашиглах, эрүүл мэндийн салбарт бий болсон давхардсан хөрөнгө оруулалттай системүүдэд мэдээллийн технологийн аудит хийж, дүгнэлт гаргаж, одоо байгаа системүүдийг ре-инженеринг хийх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах санал тавилаа.

Тус байгууллагын зүгээс дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. ТЕHIK нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын зөвлөл, Эрүү мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний хүрээлэн, Эм эмнэлзүйн газар, Хяналт шинжилгээ, Астангу МСҮТ зэрэг байгууллага, нэгжүүдэд шинээр цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд түншилж ажилладаг байна.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга

Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн “БАЯРЫН ХУРАЛ” зохион байгуулагдлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны