MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд:

✅Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем

✅ Эрсдэл аппликэйшн

✅Иргэдийн индэр аппликэйшн

✅И-Дархан цахим хуудас

✅Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлсэн байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дархан-Уул аймагт улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Мэдээлэл солилцооны дата төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, энэхүү төв нь зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй бүх бүс нутгийн, бүх аймгуудын нэгдсэн мэдээлэл солилцооны төв болж хөгжих учиртайг дурдсан юм.

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус бүрийн цахим бэлэн байдлын үнэлгээг

Шил ажиллагаа: Голын ай сав дахь барилгуудыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын мэдээлэл ил тод боллоо

“Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцуулж байна.

“Цахимд хэвшье” арга хэмжээ Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцүүлэн, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ